
Архитектур
Aedas компанийн танилцуулга
Ерөнхий мэдээлэл
2002 онд Их Британийн бүрэлдэхүүн улсын нэг болох Уэльсийн архитектор Кейт Гриффитсийн үүсгэн байгуулсан Aedas нь АНУ, Их Британи, Хятад, Хонконг, Сингапур, АНЭУ, Саудын Араб зэрэг дэлхийн 10 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг, 1500 гаруй архитекторын бүрэлдэхүүнтэй томоохон олон улсын архитектурын компани юм.
- онд байгуулагдсан
- 2002
- жилийн туршлага
- 24
- архитектор
- 1500+
- улс
- 10+
Шагнал, амжилт
2016World Architecture Festival AwardsТэргүүн байр
2024International Property Awards“Дэлхийн шилдэг архитектурын компани”
2024MIPIM AwardsThe Ellinikon Commercial Hub — “Шилдэг шинэ мега төсөл”- 2024International Architecture Awards11 ялагч, 3 хүндэт өргөмжлөл
- 2025International Architecture Awards6 ялагч, 2 хүндэт өргөмжлөл
2026A&D Awards 202510 шагнал (3 Алтан), “Оны шилдэг архитектурын компани”

Үүсгэн байгуулагч
Кейт Гриффитс
Aedas-ийн үүсгэн байгуулагч, дарга, архитектор, хот төлөвлөгч
Уэльсийн архитектор Кейт Гриффитс нь Лондонд Foster-ийн багт ажиллаж, Хонконгийн HSBC төв байрны төсөлд оролцсон бөгөөд Ази, Европ, Америк болон Ойрх Дорнодын томоохон төслүүдэд ажиллан, олон улсын архитектур, хот төлөвлөлтийн салбарт арвин туршлага хуримтлуулсан, олон улсад өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй архитектор юм.
Star Hill төсөлд
Тэрээр олон улсын туршлагадаа тулгуурлан Star Hill төслийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж, архитектурын концепц, нэгдсэн төлөвлөлтөд зөвлөмж өгсөн бөгөөд 5 давхар, шилэн фасад бүхий спорт, үйлчилгээний цогцолборын архитектурын шийдлийг боловсруулж, төслийн функциональ төлөвлөлтийг бүрдүүлэхэд онцгой үнэтэй хувь нэмэр оруулсан.

Олон улсын төслүүд
SLS Dubai Hotel & Residences
Дубай, АНЭУ
- 72 давхар
- 95,000 м²
95,000 м² талбай бүхий SLS Dubai Hotel & Residences нь тансаг зэрэглэлийн зочид буудал, резиденс, худалдаа, үйлчилгээг нэг дор цогцлоосон, орчин үеийн архитектурын шийдэл бүхий 72 давхар олон зориулалттай төсөл юм.

Олон улсын төслүүд
Hengqin International Financial Center
Жухай, БНХАУ
- 66 давхар
- 138,158 м²
138,158 м² талбай бүхий Hengqin International Financial Center нь өвөрмөц босоо архитектур, сүрлэг дүр төрхөөрөө Greater Bay Area-ийн санхүү, бизнесийн шинэ бэлгэ тэмдэг болсон AEDAS-ийн онцлох шилдэг төсөл юм.

Олон улсын төслүүд
Zhuhai Hengqin CRCC Plaza
Жухай, БНХАУ
- 4 цамхаг
- 200,700 м²
200,700 м² талбай бүхий CRCC Plaza нь дөрвөн оффисын цамхгийг өвөрмөц sky bridge-ээр хооронд нь холбож, худалдаа, амралт, задгай террас болон ногоон орчныг нэгтгэсэн орчин үеийн дэвшилтэт томоохон цогцолбор юм.

Олон улсын төслүүд
Hong Kong West Kowloon Station
Хонконг
- 400,000 м²
Hong Kong West Kowloon Station нь ногоон дээвэр, уужим шилэн фасад, хотын панорам харагдац, сүрлэг орон зайг нэг цогц архитектурт уусган, Хонконгийн “гол хаалга”-ын шинэ дүр төрхийг бүтээсэн онцлох төсөл юм.

Олон улсын төслүүд
Rixos Financial Centre Road Dubai Residences
Дубай, АНЭУ
- 44,000 м²
329 метр өндөр, 84 түвшинтэй Rixos Financial Centre Road Dubai Residences нь 260 тансаг орон сууц, пентхаус болон 4 түвшний premium amenities бүхий Дубай хотын хамгийн өндөр зэрэглэлийн residential landmark юм.

Олон улсын төслүүд
Shaw Tower Redevelopment
Сингапур
- 35 давхар
- 52,000 м²
Сингапурын хотын өнгө төрхийг тодотгох Shaw Tower Redevelopment нь дээд зэрэглэлийн оффис, худалдаа, ресторан, орчин үеийн lifestyle орчин, sky terrace-ийг нэгтгэсэн онцлох premium mixed-use цогцолбор төсөл юм.
Үүсгэн байгуулагч Кейт Гриффитс · 2002 он · 24 жилийн туршлага